БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жэ Рим гэртээ амиа хорлосон байдалтай нас баржээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жэ Рим гэртээ амиа хорлосон байдалтай нас баржээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Жэ Рим 39 насандаа харамсалтайгаар таалал төгслөө.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-нд Сөүл хотын Сонгдунгийн цагдаагийн газар Сон Жэ Римийг Сөүл хотын Сондон дүүрэг дэх орон сууцнаасаа нас барсан байхыг олсон гэдгийг баталсан байна. Мөн хэргийн газраас хоёр хуудас гэрээслэл бүхий захиа олдсон гэжээ. Түүнийг нас барсан тодорхой шалтгааныг олоогүй байгаа ч урдьдчилсан байдлаар амиа хорлосон хэмээн үзэж байгаа аж.

Жүжигчин Сон Жэ Рим нь 1985 онд төрсөн бөгөөд 2009 онд "Жүжигчид" кинонд тоглож, 2012 онд "Нарыг тэвэрч буй сар" киноны дүрээр олны танил болсон билээ. 




Улаанбаатарт 5 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө