Ховд аймгийн "Бага улаан даваа"-нд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэв

Ховд аймгийн "Бага улаан даваа"-нд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэв

Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэлийн 200 км-т Бага улаан даваанд, цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна.

Иймээс шуурхай ажлын хэсэг зорчих хэсэг дээр тогтсон цасыг ачигчаар цэвэрлэж байгаа аж. Мөн түүнчлэн Хашаатын давааны Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна гэж Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Иймээс, иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхаарууллаа.