Хойд Солонгос болон ОХУ харилцан цэргийн туслалцаа үзүүлэх заалт бүхий иж бүрэн "стратегийн гэрээ" байгуулжээ

Хойд Солонгос болон ОХУ харилцан цэргийн туслалцаа үзүүлэх заалт бүхий иж бүрэн "стратегийн гэрээ" байгуулжээ

Хойд Солонгосын тал ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон  баталжээ. Холбогдох баримт бичигт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сарын 11-ний даваа гарагт гарын үсэг зурсан гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ.

Тодруулбал, батламж жуух бичгийг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд  энэхүү баримт бичгийг ОХУ хоёр хоногийн өмнө соёрхон баталсан аж. Түүнчлэн гэрээнд, талуудын аль нэг нь “зэвсэгт халдлагад өртөж, улмаар дайны нөхцөл байдал үүсссэн тохиолдолд харилцан цэргийн туслалцаа болон бусад тусламжийг үзүүлнэ” гэж заасан байна. Тэгвэл хойд Солонгосын цэргүүдийг Украины дайнд оролцуулахаар Орост байрлуулсан байгаа тухай Өмнөд Солонгос, АНУ, Украины тагнуулын албаныхан удаа дараа мэдээлж байгаа билээ.