АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч "Mattel" хүүхэлдэй тоглоомын сав, баглаа боодол дээр порно сайтын холбоосыг байрлуулсандаа уучлалт гуйжээ. Учир нь WickedMovie.com гэсэн албан ёсны вэбсайтын оронд Wicked гэх порно студийн вэбсайтын хаягийг тэд хэвлэжээ.
Иймд АНУ-д зарагддаг "Mattel Wicked" хүүхэлдэйний сав баглаа боодол дээрх үсгийн алдааны талаар "Mattel" компани хийсэн мэдэгдэлдээ, "хэрэглэгчдийг WickedMovie.com албан ёсны вэбсайт руу чиглүүлэх зорилготой байсан. Энэхүү харамсалтай алдаа гаргасандаа бид маш их харамсаж байна. Бүтээгдэхүүнийг эзэмшиж байгаа хэрэглэгчид савлагаа хаях эсвэл холбоосыг нуухыг зөвлөж байна" гэжээ.
Эх сурвалж: Varlamov news