Дэлхийн эдийн засагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2 их наяд гаруй ам.долларын хохирол учирчээ

Дэлхийн эдийн засагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2 их наяд гаруй ам.долларын хохирол учирчээ

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн улмаас сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засагт 2 их наяд гаруй ам.долларын хохирол учраад байна гэж  Парис хот дахь Олон улсын худалдааны танхимын тайланд дурджээ.

Тодруулбал тус танхим Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлыг (COP29) угтан энэхүү тайланг нийтэлсэн байна. Тайланд 2014-2023 оны хооронд нийт 1.6 тэрбум хүний амьдралд нөлөөлсөн 4000 орчим цаг агаарын үзэгдлээс учирсан хохирлыг тооцжээ. Судлаачид орон сууцны барилгууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, дэд бүтцийн байгууламжуудын эвдрэл сүйдлээс учирсан шууд хохирол, түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал хөдөлмөрийн бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Түүнчлэн “Сүүлийн 2 жилд л гэхэд дэлхийн эдийн засагт учирсан хохирлын хэмжээ өмнөх 8 жилийнхээс 19 хувиар өсөж, 451 тэрбум ам.долларт хүрээд байна” гэж тайланд онцолсон бөгөөд  мөн уур амьсгалын өөрчлөлт нь ирээдүйн асуудал биш гэдгийг сүүлийн 10 жилийн мэдээллүүд харуулж байгаа юм. Цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэлтэй бүтээмжийн алдагдал яг одоо эдийн засагт нөлөөлж байна” гэж танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Дентон цохон тэмдэглэсэн байна. 

 




Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө