ВИДЕО: 200 гаруй хүн амиа алдсан үерийн эсрэг арга хэмжээ авч чадаагүй хэмээн Засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал Испанид болжээ

ВИДЕО: 200 гаруй хүн амиа алдсан үерийн эсрэг арга хэмжээ авч чадаагүй хэмээн Засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал Испанид болжээ

Испанийн зүүн болон өмнөд нутагт аравдугаар сарын 30 /2024.10.30/-ны лхагва гарагийн орой сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй үер болсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан. Иймд тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад төрийн болон Европын сангаас "шаардлагатай бүх тусламжийг" үзүүлэхээ амлаж буй юм. 

Тэгвэл Испанийн Валенси хотод 130 мянга гаруй хүн жагсаал болсон байна. Тодруулбал, жагсагчид 200 гаруй хүний ​​амийг авч одсон үерийн эсрэг арга хэмжээ аваагүй хэмээн Засгийн газраа шүүмжилж байгаа аж. Тус эсэргүүцлийн жагсаалд 40 орчим олон нийтийн болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага оролцсон бөгөөд жагсагчид бүс нутгийн тэргүүн Эль Паисыг мөн огцрохыг шаарджээ. 

Эх сурвалж: BBC