Биткойн түүхэндээ анх удаа 80 мянган ам.доллар болж өслөө

Биткойн түүхэндээ анх удаа 80 мянган ам.доллар болж өслөө

Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялалт байгуулснаас хойш дижитал мөнгөн тэмдэгтийн зохицуулалтын үзүүлэлт өсч байна.

Тухайлбал, анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Д.Трамп крипто валютыг луйвар гэж хэлж байсан ч дараа нь байр сууриа эрс өөрчилж, бүр өөрийн платформыг бий болгосон юм. Тодруулбал тэрээр есдүгээр сард “World Liberty Financial” нэртэй дижитал валютын платформ ажиллуулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Мөн АНУ-ыг “Дэлхийн биткойн болон крипто валютны нийслэл” болгохыг амласан бөгөөд крипто салбарын томоохон дэмжигчдийн нэг Илон Маск энэ сонгуулиар Д.Трампыг ивээн тэтгэсэн нь үүнд нөлөөлсөн байх магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор биткойны ханш эрс нэмэгдэж 80 мянган ам.доллар болж өсөөд байна.

Эх сурвалж: Bloomberg news