Энэ онд Оросын шоронд 15 улс төрийн хоригдол нас баржээ

Энэ онд Оросын шоронд 15 улс төрийн хоригдол нас баржээ

Оросын шоронд энэ онд Улс төрийн холбоотой хоригдож байсан 15хүн нас барсан байна. Тодруулбал тэдний дунд Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, Украины  сэтгүүлч Виктория Рощина, төгөлдөр хуурч Павел Кушнир, Украины дүрвэгсдэд тусалсан сайн дурын ажилтан Александр Демиденко, Украины дайны олзлогдогч Александр Ищенко нар байсан байна. Энэ талаар "OVD-Info" -оос  мэдээлжээ. Түүнчлэн Оросын аюулгүй байдлын албаныхны баривчлах үеэр Беларусийн иргэн Николай Алексеев тэргүүтэй таван хүн амиа алджээ.

Эх сурвалж: Nexta news