Ниссан компани дэлхий даяарх 9 мянгаад ажилчдаа цомхотгохоо мэдэгджээ

Ниссан компани дэлхий даяарх 9 мянгаад ажилчдаа цомхотгохоо мэдэгджээ

Ниссан компани борлуулалт  бууралттай байгаа учир зардлаа хэмнэн дэлхий даяарх 9000 ажлын байрыг цомхотгож,  үйлдвэрлэлээ тавны нэгээр бууруулна гэж мэдэгдлээ.

Тодруулбал,  Ниссан компанийн гүйцэтгэх захирал Макото Учида "Эдгээр өөрчлөлтийн арга хэмжээ нь компани хумигдаж байна гэсэн үг биш" гэдгийг хэлэв. Мөн Хятадад өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн нь үнэ буурахад хүргэсэн бөгөөд энэ нь тэнд байгаа олон гадаадын автомашин үйлдвэрлэгчдийг BYD зэрэг дотоодын фирмүүдтэй өрсөлдөхөд хэцүү болгожээ. Ниссан компани энэ оны 4-9 дүгээр сарын хугацаанд цэвэр ашиг 19,2 тэрбум иен /125 сая доллар/ болж буурсан бол борлуулалт өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,3 хувиар буурч 5,9 их наяд иен буюу 39 тэрбум доллар болсон байна. Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт Хойд Америкт нэмэгдэж байгаа нь Ниссаны борлуулалт багасахад нөлөөлсний зэрэгцээ үйлдвэрлэлийн зардал нэмэгджээ. Иймээс тус компани дэлхий даяарх салбаруудынхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг 20 хувиар бууруулж, 2027 оны гуравдугаар сар гэхэд 9 мянган ажилчнаа цомхотгохоор болсон байна.

Эх сурвалж: BBC News