ОХУ-ын дээд шүүх Google компанийг 20 децилион доллараар торгов

ОХУ-ын дээд шүүх Google компанийг 20 децилион доллараар торгов

ОХУ-ын Дээд шүүхээс Google компанийг 20 децилион доллараар торгожээ. Тодруулбал, Оросын дээд шүүхээс Google-ийг дөрвөн жилийн өмнө Youtube-д "Царград", "Риа Фан" сувгуудыг үндэслэлгүйгээр хаасан хэмээн анхлан буруутгасан байна.

Улмаар 100 мянган рубльтэй тэнцүү байсан торгууль нь долоо хоног тутам 2 дахин нэмэгдсээр байгаа гэнэ. Түүнчлэн, Украйны дайнтай холбоотойгоор Google Оросын голлох медиагийн эрхийг хязгаарласан нь торгуулийг үлэмж нэмжээ. Гэвч Google компанийн хувьд энэ мэдээг төдийлөн чухлаар авч үзэхгүй байна. 

Дашрамд сонирхуулахад, 20 децилион гэдэг бол дэлхийн нийт эдийн засгаас ч том тоо аж. Өөрөөр хэлбэл нэг децилион гэдэг нь арвын 33 зэрэгтэй тэнцүү бөгөөд монгол хэлэнд энэ тоог "эрхэт" хэмээн нэрлэдэг байна.