ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсантай холбогдуулан анхны тайлбараа хийж, түүнд баяр хүргэжээ.
Тодруулбал, В.Путин "Валдай" гэх олон улсын клубын хурал дээр хэлсэн үгэндээ "Чи түүнд дуртай байдлаараа хандаж болно" гэжээ. Түүний хэлснээр, "сонгуулийн кампанит ажлын үеэр аллага үйлдэх оролдлогын үеэр Д.Трамп хэрхэн биеэ авч явсан нь түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд "Тэр зоригтой хүн болсон" гэжээ. Мөн тэрээр "Украины хямралыг зогсооход туслахад бэлэн гэж хэлсэн Д.Трампын мэдэгдлийг эргэн дурссан байна. В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамптай утсаар ярих бодолгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC