Будапештэд болж байгаа "Европын улс төрийн хамтын нийгэмлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдээлэл хийжээ.
Тэрээр, "Өнөөдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт Украинтай хиллэдэг бүс нутаг буюу Курск мужид Хойд Солонгосын 11 мянган цэрэг байрлаж байна. Эдгээр цэргүүдийн зарим нь Украины цэргийн эсрэг байлдааны ажиллагаанд аль хэдийн оролцсон бөгөөд хохирол амссан" гэж хэлжээ. Мөн тэрээр БНАСАУ-аас Орос руу цэргээ шилжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн хариу үйлдэл хангалтгүй байна гэдгийг тодотгосон байна. Тодруулбал, В.Зеленский "Хойд солонгосын энэхүү үйлдэлд чангатай хариу үйлдэл үзүүлсэн улс ч байна, хариу үйлдэл үзүүлээгүй улс ч байна" нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC