Оросын арми Украины нийслэл рүү нисгэгчгүй байлдааны онгоцоор хоёрдох удаагаа дайрсны улмаас хотын таван дүүрэгт гал гарч, хоёр хүн гэмтэж бэртсэн байна.
Тодруулбал нисгэгчгүй онгоцнууд Киевт тус тусдаа болон бүлгээрээ ойртож маш том халдлагуудыг хийсээр байгаа бөгөөд уг довтолгоо нь долгион хэлбэрээр болон янз бүрийн чиглэлээс явагдаж байгаа аж. Түүнчлэн үүнээс үүдэн тус хотод агаарын сэрэмжлүүлэг дохио найман цаг үргэлжилжээ.Тэгвэл агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт болон хамгаалалтын хүчний ангиуд уялдаа холбоотой ажилласны үр дүнд Киевчүүд хотын захад Оросын арав гаруй нисэгчгүй нисэх онгоцыг устгасан байна.
ВИДЕО:
At night, Kyiv was again attacked by drones. Fires broke out in five districts of the city, two people were injured
— NEXTA (@nexta_tv) November 7, 2024
▪️ In Pechersk district a restaurant on the 33rd floor of a residential building caught fire, residents were evacuated.
▪️ In Goloseevsky district debris fell, a… pic.twitter.com/3qtAZbJa2f
Эх сурвалж: Nexta news