Францын хотын дарга Анн Идальгогийн удаан хугацаанд төлөвлөж байсан кампанит ажлын сүүлийн хэсэг болох түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл хотын төвөөр хувийн автомашинаар зорчихыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэн Парис хот авто машингүй бүс боллоо.
Тодруулбал 2021 оны 5-р сард эрх баригчид Zone à Trafic Limité буюу "Хязгаарлагдмал замын хөдөлгөөний бүс" байгуулах төлөвлөгөө гаргаж, хувийн машинууд хотын хамгийн төв дөрвөн дүүрэгт зорчихыг хориглосон аж. Ингэхдээ төвийн дөрвөн дүүрэгт ажиллаж амьдардаг хүмүүс, автобус, такси, түргэн тусламжийн машин хөгжлийн бэрхшээлтэй жолооч нарыг чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн Парис хот сүүлийн арван жилийн турш хэд хэдэн авто замаа чөлөөлж явган болон дугуйтай иргэдэд зориулаад байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg news