АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп хийсэн мэдэгдэлдээ, "Би дайныг зогсооно" гэж мэдэгдсэн. Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамптай утсаар ярьж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсоноо мэдэгджээ.
Тодруулбал, тэрээр олон нийтийн сүлжээнд, "Ерөнхийлөгч Д.Трамптай утсаар ярьж, түүхэн ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн. Гайхалтай кампанит ажлын үр дүнд тэр ийм үр дүнд хүрсэн" гэж бичжээ. Мөн тэрээр, "Бид эрчимтэй яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо. АНУ-ын хүчтэй, тууштай манлайлал нь дэлхийн хамтын нийгэмлэг, шударга ёсны хувьд амин чухал” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC