АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж, санал тоолж байна. Харин үүнтэй зэрэгцэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп албан ёсоор ялалт байгуулснаа зарлажээ.
Тодруулбал, Дональд Трамп сонгуулийн саналаараа Флорида тэргүүтэй Америкийн голлох мужуудад ялалт байгуулаад буй бөгөөд 70 сая хүнээс санал авчээ. Харин Ардчилсан намаас нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч Камал Харрис 64 сая санал аваад байгаа ч барууны хэвлэлүүдэд хэдийнэ "Д.Трамп ялалт байгуулж байна" хэмээн мэдээлээд эхэлжээ.
Дональд Трампын хувьд 2016-2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа тус улсын төрийн тэргүүнээр сонгогдож байгаа юм.