АНУ-ын фирмийг Орос руу технологи экспортолсон гэж буруутгаж байна

АНУ-ын фирмийг Орос руу технологи экспортолсон гэж буруутгаж байна

Америкийн Eleview International Inc компани болон түүний хоёр удирдах албан тушаалтан ОХУ-д олон сая долларын үнэ бүхий хориг арга хэмжээ авсан бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортолсон хэрэгт буруутгагдаж байна.

Тодруулбал  АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, хоёр яллагдагч болох 54 настай Олег Наяндин, 39 настай Виталий Борисенко нар Виржиниа мужийн зүүн дүүргийн шүүхэд байгаа бөгөөд тэднийг Казахстан, Турк, Финляндаар дамжуулан Америкийн бараа, технологиор тээвэрлэх замаар Орост тавьсан экспортын хязгаарлалтыг тойрч гарах гурван схемийг зохион байгуулж, боловсруулсан гэж буруутгаж байна. Тухайлбал мөрдөн байцаалтын явцад яллагдагчид 2022 оны 3-р сараас 2023 оны 6-р сарын хооронд Оросын үйлчлүүлэгчдэд Америкийн ханган нийлүүлэгчдээс шууд бүтээгдэхүүн захиалах боломжийг олгосон онлайн дэлгүүр ажиллуулж байсан аж. Түүнчлэн тус барааг Виржиниа дахь агуулахад хүргэж, дараа нь Турк, Финланд, Казахстан дахь эцсийн хэрэглэгчдэд илгээсэн байна. Гэвч эцсийн дүндээ барааг ОХУ-аас үйлчлүүлэгчид хүлээн авсан бөгөөд Наяндин, Борисенко нар энэ талаар мэдэж, эрх баригчид болон тээвэр зуучлагчдыг зориудаар төөрөгдүүлсэн байжээ.

Шүүгдэгчид Туркийн схемийн нэг хэсэг болгон Оросын Холбооны аюулгүй байдлын товчоонд зориулагдсан 1.48 сая ам.долларын өртөг бүхий харилцаа холбооны хэрэгслийг экспортолсон гэж мэдэгджээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хожим Оросын цэргийнхэн Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр холбооны сүлжээг бий болгож, өргөжүүлэхэд ашигласан гэж Хууль зүйн яамнаас мөн мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Nexta news




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө