НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учир С.Батжаргалыг яллагдагчаар татаагүй байна

НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учир С.Батжаргалыг яллагдагчаар татаагүй байна

Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийгээ хутгалж, гэмтээсэн гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн бөөрөн тус газарт нэг удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан юм. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл хохирогч Д.Отгонсүрэн нь гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандаад байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт одоогоор гараагүй байгаа аж. Тиймээс холбогдогч С.Батжаргалыг яллагдагчаар татаагүй байгаа юм байна. Харин хохирогч Д.Отгонсүрэнгийн биеийн байдал хүндэвтэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх албан бус мэдээлэл байна. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө