Улаанбаатарт бороо орохгүй, 18 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 18 градус дулаан байна

Өнөөдөр Дорнодын зүүн сумдын нутгаар хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгааар +15…+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +27…+32 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.