Баригдаж байгаа 10 давхар барилгын гадна дулаалгын хөөс шатжээ

Баригдаж байгаа 10 давхар барилгын гадна дулаалгын хөөс шатжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р дугаар хороонд их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлага 09.12-ны өдрийн 17:09 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очжээ. Баригдаж байгаа 10 давхар барилгын 1-3 дугаар давхар хүртэл гадна дулаалгын хөөс, мөн хашаанд 10х20 метрийн хэмжээтэй барилгын их хэмжээний хог шатаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө