Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан есдүгээр сарын 5-ны өдөр болсон билээ.
ВИДЕО:
Тус барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны тамирчин, улсын начин Б.Гончигсүрэн найм даван түрүүлж, хоёр өрөө байраар шагнуулсан юм. Тэрбээр түрүүлэхдээ Улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий, Улсын аварга О.Хангай нарыг өвдөг шороодуулж шуугианыг тарьсан билээ. Тэгвэл Улсын начин Б.Гончигсүрэн түрүү бөхийн бай болох 2 өрөө байраа гардан авчээ.