Саудын Арабын Аль-Жавф мужид түүхэнд анх удаа цас орж, ердийн хуурай газар нутгийг өвлийн гайхамшигт газар болгон хувиргасан байна. Тодруулбал их хэмжээний цас орж, ширүүн бороо, мөндөр орсны улмаас хүрхрээнүүд үүсэж, хөндийнүүд сэргэжээ. Түүнчлэн тус бүс нутагт хаврын улирал болохыг хүлээж байгаач Саудын Арабын цаг уурын албанаас аянга цахилгаан, аадар бороо, хүчтэй салхи зэрэг цаг агаарын таагүй байдал үргэлжлэхийг анхаарууллаа.
Эх сурвалж :Times travel