Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт санал өгсөн иргэдийн 53 хувийг Дональд Трамп, 45 хувийн саналыг Камала Харрис аваад байна

Одоогийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт санал өгсөн иргэдийн 53 хувийг Дональд Трамп, 45 хувийн саналыг Камала Харрис аваад байна

Өчигдөр буюу мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тус улсад албан ёсоор эхэлсэн. 2024 оны сонгуульд АНУ-ын 82 сая сонгогч буюу нийт санал өгөх иргэдийн гуравны нэг нь шуудангаар урьдчилан санал өгчээ. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль Монголын цагаар өнөөдөр 12:00 цагт хаагдах юм. 

Сонгуульд Бүгд Найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бие даан Роберт Кеннеди Жуниор нар нэр дэвшиж буй. Харин нэр дэвшигчдийн гол өрсөлдөөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох зорилго тавьсан Камала Харрис нарын дунд өрнөж буй. 

Сонгуулийн санал хураалт Монголын цагаар өнөөдөр 12:00 цагт хаагдаж, 24 цагийн дотор үр дүнд гарах юм. Энэ удаагийн сонгуульд залуусыг идэвхтэй оролцуулах олон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд урлагийн үзүүлбэр, хоол хүнс, ус ундаа тарааж байгаа аж. Одоогийн байдлаар нийт санал өгсөн иргэдийн 53 хувийг буюу 20 сая саналыг Дональд Трамп, 45 хувийг буюу 17 сая саналыг Камала Харрис аваад байна. Бид АНУ-ын сонгуулийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.