"Вояжер-1" сансрын аппараттай холбоо тасарсан харилцааг сэргээжээ

"Вояжер-1" сансрын аппараттай холбоо тасарсан харилцааг сэргээжээ

НАСА-гийн инженерүүд дэлхийгээс 24 тэрбум километрийн зайд орших "Вояжер-1" сансрын аппараттай холбоо тасарсан харилцааг сэргээжээ.

Тодруулбал 1977 оны 9-р сард хөөргөсөн "Вояжер-1" датчик нь гелиосферийн гадна дэлхийгээс хол зайд ажилладаг сансрын хөлөг бөгөөд түүний хэрэгслүүд сансар огторгуйг судлах чадвартай хэвээр байна. Түүнчлэн зондтой холбоо тасарсан ч инженерүүд 1981 оноос хойш ашиглагдаагүй радио дамжуулагчийг ашигласнаар дэлхийгээс 24 тэрбум километрийн зайд орших сансрын хөлөгтэй дахин холбогдох боломжтой болжээ. Мөн сансрын хөлөг нас ахих тусам инженерийн баг эрчим хүч хэмнэхийн тулд түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг аажмаар унтрааж, "Voyager-1"-д шинжлэх ухааны өвөрмөц өгөгдөл дамжуулах боломжийг олгож байгаа аж.

Эх сурвалж: Nexta news