Украины Хуурамч мэдээлэлтэй тэмцэх төвийн дарга Андрей Коваленко Хойд Солонгос болон ОХУ-ын хамтарсан цэргийн бүрэлдэхүүн Курск мужид анхны дайнд оролцлоо хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Украины цэргийн тагнуулын мэдээлснээр, Хойд Солонгосын 500 офицер, гурван генерал Орос руу илгээгдсэн бөгөөд зарим анги нь Курск мужид байршсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён болон тус улсад айлчилж буй ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел нар Сөүлд уулзах үеэрээ Хойд Солонгос цэргээ илгээсэн тухай мэдээлэлд ноцтой санаа зовниж буйгаа илэрхийлж, үүнийг хатуу зэмлэн буруушаасан гэж Өмнөд Солонгосын мэдэгдэлд дурджээ.
ВИДЕО:
First North Korean military attacked in Kursk region
— NEXTA (@nexta_tv) November 4, 2024
Russia is using DPRK soldiers to patch holes in its army, which is suffering heavy casualties in manpower. But how effective is the North Korean military on the battlefield?
Military expert Oleksandr Kovalenko believes that… pic.twitter.com/9RgHsqdjqK
Эх сурвалж: Nexta news