Пакистанчууд утааны бохирдлоос үүдэн дунд сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоожээ

Пакистанчууд утааны бохирдлоос үүдэн дунд сургуулиудын үйл ажиллагаагаа түр зогсоожээ

Манай улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол нэлээд хурцадмал асуудал байсаар байна. Тэгвэл хүрээлэн буй орчноос агаарын бохирдол нь хүний эрүүл мэндийн байдалд хамгийн их нөлөөлдөг болохыг ДЭМБ-аас нотолсон байдаг.

Түүнчлэн НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний 9 нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр 7 сая, цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан. Энэ нь сүрьеэ, ХДХВ, ДОХ, хумхаа өвчнөөр нас барсан нийт хүнээс 3 дахин их байгаа юм. Мөн дэлхийн хэмжээнд 2016 оны байдлаар хүүхдүүдийн 93 хувь нь агаарын бохирдол ихтэй бүс нутаг амьдарч байгаагаас 15 хүртэлх насны 600.0 мянган хүүхэд нь амьсгалын замын халдвараас болж нас баржээ.

Тэгвэл Пакистаны хоёр дахь том хот Лахорын агаарын бохирдлын хэмжээ "урьд өмнө хэзээ ч байгаагүй" дээд хэмжээнд хүрсэн тул долоо хоногийн турш дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон аж. Нийт 14 сая хүн амтай хотыг дизель түлшний утаа, улирлын чанартай газар тариалангийн шаталтаас үүдэлтэй утаа гэх мэт бохирдуулагчийн холимог манан бүрхэн үхлийн аюултай "PM2.5" бохирдуулагч буюу эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулдаг агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их байжээ.

Эх сурвалж: CNA News