Перугийн орон нутгийн лигийн Familia Chocca багийн хөлбөмбөгчин өнгөрсөн ням гарагт буюу 11-р сарын 3нд Хуанкайод болсон тоглолтын үеэр аянгад цохиулж нас барсан гэж Перугийн төрийн мэдээллийн агентлаг Андина мэдээлэв. Тодруулбал, аадар борооны улмаас тоглолтыг түр зогсоосон ч тоглогчдыг талбайгаас гарч байх үед аянгад цохиулж долоон хүн эмнэлэгт хүргэгджээ. Мөн эмнэлэгт хүргэгдсэн тамирчдын нэг түлэгдэлтийн улмаас биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
ВИДЕО:
Перуд хөлбөмбөгийн тоглолтын үед талбайд аянга бууж нэг тоглогч амиа алдаж, 7 хүн эмнэлэгт хүргэгджээ ?. pic.twitter.com/nXKXvKdpLa
— Хүрлээ.Д (@Hurlee2) November 4, 2024
Эх сурвалж: ABS-CBN News