Молдова улсын одоогийн Ерөнхийлөгч, Европтой ойртох бодлого баримтлагч Майя Санду Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялсан гэдгээ зарлажээ.
Тодруулбал санал тоолох ажиллагаа хараахан дуусаагүй байгаач М.Сандугийн өрсөлдөгч, Ерөнхий прокурор асан Александр Стояногло түүнийг гүйцэх боломжгүй болсон байна. М.Санду “Молдова, чи яллаа! Сайхан ирээдүйн төлөөх санал хураалтад хэн ч ялагдаагүй. Намайг дэмжсэн болон ноён А.Стояноглогийн төлөө санал өгсөн хүмүүсийн дуу хоолойг би сонссон. Би та бүхний ерөнхийлөгч байхаа амлаж байна” гэж хэлжээ. Мөн орон нутгийн цагаар шөний хоёр цагт санал хуудсын 98.8 хувийг тоолсны дараах байдлаар, М.Санду 55 орчим хувийн, Стояногло 45 гаруй хувийн саналыг тус тус авсан байна.