Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Израилтай гал зогсоох талаар хэлэлцжээ

Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Израилтай гал зогсоох талаар хэлэлцжээ

Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Израилтай гал зогсоох хэлэлцээр байгуулах талаар АНУ-ын тусгай төлөөлөгч Амос Хохштейнтэй хэлэлцсэнийхээ дараа ойрын хугацаанд гал зогсооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж.

Тодруулбал “Бид ойрын хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн дотор гал зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Н.Микати Ливаны Al-Jadeed телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Мөн “Хезболла” бүлэглэлийн шинээр сонгогдсон удирдагч Наим Кассем лхагва гарагт анх удаа мэдэгдэл хийхдээ мөн гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжтой талаар дурдсан байна. “Хэрэв израилчууд түрэмгийллээ зогсоохоор шийдвэл бид хүлээн зөвшөөрнө, гэхдээ бидний зүгээс зохимжтой таарамжтай гэж үзсэн нөхцөлд” гэж тэрбээр хэлээд, “Хезболла” гал зогсоохыг гуйхгүй гэдгийг онцолсон байна. Харин Израилын Эрчим хүчний сайд Эли Коэн Израилын олон нийтийн радиод мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Онц байдлын засгийн газар эвлэрэл тогтоохын тулд ямар нөхцөл санал болгох боломжтой талаар хэлэлцэхээр хуралдаж байна хэмээн мэдэгдсэн боловч үүнд цаг хугацаа шаардагдана гэж бодож байгаагаа нэмж хэлсэн аж.

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө