НҮБ-ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, Хойд Солонгосын цэргүүд Украинд ирсэн гэх асуудлыг хэлэлцжээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, Хойд Солонгосын цэргүүд Украинд ирсэн гэх асуудлыг хэлэлцжээ

БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд оролцож буй гэх мэдээллийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай горимоор xуралджээ. Xуралдаанд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна байнгын бус гишүүнчлэлтэй 10 улс болон БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсон байна.

Харин БНАСАУ-ын Элчин сайд Сун Ким Оросын эсрэг явуулж буй дайсагнасан бодлого, улс төрийн бусармаг зорилгоос үүдэн нөхцөл байдлын мөн чанарыг гуйвуулах зорилгоор уулзалт зохион байгуулж байгааг эрс зэмлэн буруушаав. Мөн "Одоогийн байдлаар олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул бол АНУ болон түүний холбоотнууд юм. Тэд улс орнуудын хооронд сөргөлдөөн, мөргөлдөөнийг өдөөж байна" гэжээ. 

Мөн хуралдаанд оролцсон БНСУ-аас НҮБ-д сууx байнгын төлөөлөгч Xван Жүн Гүк БНАСАУ-ын цэргүүдийг Украины дайнд xөндлөнгөөс татан оролцуулж байгаа явдлыг эрс буруушаажээ. Тэрбээр, "Орос Украины дайнд оролцоx Xойд Солонгосын цэргүүдэд юу тоxиолдоxыг би мэдэж байна. Украины дайнд оролцоx Xойд Солонгосын цэргүүд Украинд сум, бөмбөгний бай болно. Адилxан Солонгос xүний xувьд би тэднийг өрөвдөж байна" гэжээ.