"Financial Times" мэдээллийн суваг "өнөөдөр /2024.10.30/ Орос, Украины талууд Катарын зуучлалаар "бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд хийж буй халдлагыг зогсоох тухай урьдчилсан хэлэлцүүлэг эхлүүлсэн" хэмээн мэдээлснийг BBC агентлаг дамжуулсан байна.
Энэ оны наймдугаар сард дэлхийн томоохон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, "Орос, Украины талууд Катарын зуучлалаар эрчим хүчний дэд бүтцэд буюу Оросын талаас Украины цахилгаан станцууд, Украины талаас нефтийн үйлдвэрүүдэд хийж буй халдлагыг зогсоох хэлэлцээг эхлүүлсэн" гэж мэдээлж байсан ч Украины арми Оросын Курск муж руу дайрсны дараа ОХУ-ын тал энэхүү хэлэлцээрийг хийхээс татгалзаад байсан юм. Харин энэ сар /2024.10/-д Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-тай ийм гэрээг байгуулж, дайны халуун үеийг зогсооход бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: BBC