ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины Донецк мужийн Селидов хотыг эзэлсэн хэмээн 10-р сарын 29-ний мягмар гарагт мэдэгджээ. Покровск хотоос өмнө зүгт орших, энэ жижиг хот нь стратегийн чухал ач холбогдолтой хот аж.
Тодруулбал, Украины Жанжин штаб тус хотыг бууж өгсөнийг албан ёсоор батлаагүй ч олон тооны цэргийн шинжээчдийн дүн шинжилгээ нь хэсэгчлэн эзэлсэн болохыг харуулж байна. Мөн интернетэд Оросын цэргүүд Украйны төрийн далбааг захиргааны байрнаас буулгаж, хотын төв гудамжаар давхиж буй дүрс бичлэгүүд гарчээ. Энэ талаар цэргийн шинжээч Денис Поповичтэй "Селидов унасан тухай албан ёсны мэдэгдэл удахгүй гарах бололтой. Хотын ихэнх хэсэг Украины Зэвсэгт хүчний хяналтанд байхаа больсон нь илт байна гэж NEXTA-д өгсөн онцгой тайлбартаа хэлсэн юм. Мөн Селидовыг эзэлснээр Оросын цэргүүд Покровск руу урагшлах замыг нээж байна хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Тухайлбал, Селидов бол өнгөрсөн өвөл Авдиевкагаас хойш ОХУ-ын албан ёсоор нэхэмжилсэн хамгийн том суурин аж. Мөн Германы “Велт” сонинд Оросын арми аравдугаар сард Украины 478 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хяналтдаа авч чадсан нь 2022 оны гуравдугаар сараас хойш бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлсэн хамгийн том газар нутаг гэжээ.
Эх сурвалж: Nexta news