ВИДЕО: БНХАУ сансрын станцад зургаан сар байрлах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг сансарт хөөргөжээ

ВИДЕО: БНХАУ сансрын станцад зургаан сар байрлах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг сансарт хөөргөжээ

БНХАУ гурван хүний бүрэлдэхүүнтэй хөлгийг Тянгонг сансрын станц руу өнөөдөр /2024.10.30/ амжилттай хөөргөлөө. 

Хөлгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нисгэгч багтсан бөгөөд Ван Хаозэ гэх эмэгтэй нь сансарт хөөрч буй Хятадын гурав дахь эмэгтэй нисгэгч болж байна. Тэд сансрын станцад зургаан сарын хугацаатай байрлаж, 2030 он гэхэд хятад хүнийг саран дээр буулгах зорилтын хүрээнд олон туршилтыг хийх аж.

Сонирхуулахад, энэ оны эхээр сарны нөгөө талаас хөрс, чулуулгийн дээжийг эх дэлхийд авчирсан анхны улс Хятад болсон. Мөн 2021 онд Ангараг гараг дээр өөрсдийн хөлгийг амжилттай газардуулснаар тус гарагт хүрсэн хоёр дахь улс болсон юм.