АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болход долоо хоног дутуу бөгөөд Д.Трамп нэг хувийн саналаар илүүрхэж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болход долоо хоног дутуу бөгөөд Д.Трамп нэг хувийн саналаар илүүрхэж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө долоо хоногийн хугацаа үлдсэн бөгөөд 43 сая гаруй иргэн саналаа урьдчилан өгсөн байна. Даваа гарагт нэр дэвшигчид сонгуулийн дүнг шийдвэрлэх магадлалтай муж улсуудад дахин хүрэлцэн ирсэн аж.

Тодруулбал Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис Мичиган муж улсын Сагино хот дахь компьютерийн чипний үйлдвэртэй танилцсан байна. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдвол үйлдвэрлэлийн салбарын ажлын байрыг дэмжиж, төрийн албаны ажлын байранд тавигдах шаардлагуудыг эргэн харна гэдгээ мэдэгджээ. Мөн Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хувьд Жоржиа муж улсын Паудер-Спрингс хотод болсон Үндэсний итгэл үнэмшлийн зөвлөлдөх зөвлөлийн дээд түвшний уулзалтын үеэр шашны удирдагчидтай уулзсан байна. Тэрбээр Ардчилсан намынхан тэднийг хяхан хавчихыг оролдож байгаа бөгөөд энэ удаагийн сонгууль бол манай улсын түүхэн дэх хамгийн чухал сонгууль болно гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна. Тэгвэл “RealClearPolitics” улс төрийн судалгааны төвийн эмхэтгэсэн санал асуулгуудын дүнгээр Д.Трамп нэг орчим хувиар илүүрхэж эхэлсэн бөгөөд сонгуулийн дүн хаашаа ч эргэж болзошгүй долоон муж улсад тун бага саналын зөрүүгээр илүүрхэж эхэлжээ.