Испанийн Валенси хотод болсон хагас марафон гүйлтийн уралдааны 21.09 км замыг 57 минут 30 секундэд туулснаар Угандагийн тамирчин Жейкоб Киплимо 2021 онд Лиссабонд тогтоож байсан өмнөх амжилтыг Йомиф Кежелча нэг секундээр ахиулан дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.
Тодруулбал хоёрдугаар байрыг Кенийн тамирчин Даниел Матейко эзэлсэн бөгөөд тэрбээр Й.Кежелчагаас 47 секундээр хоцорч барианд орсон бол Кенийн тамирчин Исайя Кипкоеч хүрэл медалийг хүртсэн аж. Мөн "Medio Maratn Valencia" тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Агнес Нгетич 1 цаг 3 минут 4 секундээр түрүүлсэн байна. Дашрамд өдгөө 27 настай Кежелча 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 мянган метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медальт хүртэж байснаас гадна, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3000 метрийн гүйлтийн төрөлд хоёр удаа түрүүлж байжээ.