АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын цэргүүдийг Орост илгээх нь маш аюултай гэж үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын цэргүүдийг Орост илгээх нь маш аюултай гэж үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын цэргүүд Оросын нутаг дэвсгэрт байрлаж байгаа талаарх мэдээлэлд тайлбар өгчээ.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп албан тушаалаа өгснийхөө дараа Оросын дарангуйлагч Владимир Путинтэй харилцаж байсан гэх мэдээллийг Жо Байден дурдсан байна.

Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт Хойд Солонгосын цэргийн албан хаагчид байгааг АНУ аль хэдийн нотолсон бөгөөд уг цэргүүдийг хөлөг онгоцоор тээвэрлэж, цэргийн талбайд бэлтгэл хийж эхэлсэн хэмээн Цагаан ордноос мэдээлсэн юм. Харин Украины Батлан хамгаалахын тагнуулын газар өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын 12 мянга орчим цэргийг Орос руу шилжүүлж, заримыг нь Курск муж руу илгээсэн хэмээн мэдэгдсэн бол Үндэсний эсэргүүцлийн төвийн мэдээлснээр Хойд Солонгосын 3000 гаруй цэрэг Курск мужид зохицуулалт хийж эхэлсэн гэлээ. Мөн цэргүүдийн хажуугаар БНАСАУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг сургуулилтын талбайд авчирсан гэжээ.

Эх сурвалж: RBC UKRAINE




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө