ВИДЕО: Гүрж улсын парламентын сонгуульд “Гүржийн мөрөөдөл” нам ялсан явдлыг иргэд нь эсэргүүцэж, "Оросын тусламжтай луйвардсан" хэмээн жагсаж байна

ВИДЕО: Гүрж улсын парламентын сонгуульд “Гүржийн мөрөөдөл” нам ялсан явдлыг иргэд нь эсэргүүцэж, "Оросын тусламжтай луйвардсан" хэмээн жагсаж байна

Гүрж улсад өнгөрсөн бямба гараг /2024.10;26/-т болсон парламентын сонгуульд эрх баригч Гүржийн мөрөөдөл” нам дахин ялалт байгуулсныг иргэд нь "Оросын тусламжтайгаар луйвардсан" хэмээн эсэргүүцэж, олон мянган иргэн жагсаж эхлээд байна.

Учир нь Гүрж улсыг Европын Холбоонд элсэх зорилгоос нь холдуулж, Оросын хүрээлэлд эргэн оруулж байна хэмээн сөрөг хүчний зүгээс эрх баригч намыг олон сарын турш буруутгасан юм. Харин тус улсын сонгуулийн хорооноос зарласан дүнгээр “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан бол сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал авсан" гэж мэдэгдсэн юм. Иймд Гүржийн нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны гадна олон арван мянган иргэд нь Гүрж болон Европын холбооны далбааг барин жагсаж эхлээд байгаа аж. 

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө