"Газын зурваст түр гал зогсоох" Египетийн саналыг Израйлын ерөнхий сайд хүлээн авахаас татгалзжээ

"Газын зурваст түр гал зогсоох" Египетийн саналыг Израйлын ерөнхий сайд хүлээн авахаас татгалзжээ

Газын зурваст богино хугацаанд гал зогсоох тухай Египетийн талаас тавьсан саналыг Израйлын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авахаас татгалзжээ. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси уг саналыг ням гарагт дэвшүүлсэн талаар Израилын хэвлэлүүд мэдээлсэн аж. 

Тодруулбал, “Газын зурваст барьцаалагдаад байгаа Израйлын дөрвөн хүнийг палестин хоригдлуудаар солилцохын тулд хоёр өдөр гал зогсоож, түүний дараа гал зогсоох хэлэлцээрийг байнгын эвлэрэл болгохын тулд 10 хоногийн хэлэлцээ хийхийг бид санал болгож байна” гэж Египетийн тал мэдэгджээ.

Египетийн тус саналыг Израйлын сайд нар дэмжсэн боловч “хэлэлцээ зөвхөн довтолгоо үргэлжилж байгаа үед явагдана” гэж мэдэгдсэн Б.Нетаньяхугийн эсэргүүцлийн улмаас Тель-Авив уг саналаас татгалзахаар шийдсэн гэж Израилын "Channel 12" телевиз мэдээлсэн аж. Мөн Израйлын талын тооцоогоор тус улсын 101 орчим иргэн Газын зурвас дахь Палестины ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хэвээр байгаа гэнэ. Гэхдээ тэдний зарим нь хүн ам шигүү суурьшсан бүс нутагт өгсөн Израйлын агаарын цохилтын улмаас амиа алдсан байж болзошгүй байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө