НҮБ-ын ЕНБ-ийн дарга Антонио Гутерришийг В.Путинтэй уулзаж, гар барьсныг А.Навальныйгийн эхнэр буруутгажээ

НҮБ-ын ЕНБ-ийн дарга Антонио Гутерришийг В.Путинтэй уулзаж, гар барьсныг А.Навальныйгийн эхнэр буруутгажээ

Оросын сөрөг хүчний удирдагч гэгддэг агсан Алексей Навальныйгийн эхнэр Юлия Навальная НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж гар барьсныг буруутгаж, "Алуурчинтай хамтран ажиллаж байна" хэмээн шүүмжилжээ.

Тодруулбал, Ю.Навальная "Х" хуудсандаа НҮБ-ын тэргүүн, Оросын ерөнхийлөгч нарын зургийг нийтэлж, Оросын түрэмгий дайн гурав дахь жилдээ үргэлжилж байхад НҮБ-ын тэргүүн алуурчинтай гар барин зогсож байна” гэсэн тайлбар хийжээ

Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг орнууд оролцож буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо В.Путинтэй уулзсан юм. Мөн энэ үеэр тэрбээр Европын сүүлчийн дарангуйлагч гэгддэг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой бас уулзсан байна. А.Лукашенко Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришт Беларусийн энх тайвны бэлгэдэл гэгддэг өрөвтасны баримал бэлэглэсэн гэх мэдээлэл бий. НҮБ-ын удирдлага БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсонтой холбогдуулан Эстони, Литва зэрэг орнууд мөн дургүйцэл илэрхийлсэн байна