Энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтыг “Уорриорз” гурав дахь жилдээ тэргүүлжээ. Тус баг 8.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь НБА-гийн багуудын дундаж үнэлгээнээс хоёр дахин их байна.
Тодруулбал тоглолтыг үзэх үзэгчдийн тоо, мөн ивээн тэтгэгчдийн үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрснээр НБА 2023-24 оны улиралд 13 орчим тэрбум ам.долларын орлого олжээ. Ирэх улирлаас хэрэгжиж эхлэх хэвлэл мэдээллийн шинэ гэрээнүүд НБА-гийн орлогыг мэдэгдэхүйц өсгөнө. Мөн “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, НБА-гийн клубүүдийн дундаж үнэлгээ одоогоор 4.4 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн үнэ цэнтэй багуудын жагсаалтын эхний гуравт “Нью-Йорк” (7.5 тэрбум), “Лейкерс” (7.1 тэрбум) багтсан аж.
Энэ оны НБА-гийн хамгийн үнэ цэнтэй 10 баг
- "Голден Стэйт" – 8.8 тэрбум ам.доллар
- "Нью-Йорк" – 7.5 тэрбум
- "Лейкерс" – 7.1 тэрбум
- "Бостон" – 6 тэрбум
- "Клипперс" – 5.5 тэрбум
- "Чикаго" – 5 тэрбум
- "Хьюстон" – 4.9 тэрбум
- "Бруклин" – 4.8 тэрбум
- "Даллас" – 4.7 тэрбум
10."Филадельфиа" – 4.6 тэрбум