БНСУ-ын ахмад жүжигчин Ким Сү Ми 75 насандаа таалал төгслөө

БНСУ-ын ахмад жүжигчин Ким Сү Ми 75 насандаа таалал төгслөө

Өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Сөүлийн Сочогийн цагдаагийн газраас тус улсын ахмад жүжигчин Ким Сү Миг 75 насандаа таалал төгссөн талаар мэдээллээ. 

Тодруулбал, жүжигчин агсан Ким Сү Ми өнөөдөр өглөө зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэдсэн ч нас баржээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас хойш эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд бүх үйл ажиллагаагаа зогсоож эмнэлэгт хэвтсэн байдаг. Гэвч өнөөдөр өглөө ийнхүү харамсалтай мэдээг дуулгалаа. 

Ким Сү Ми нь 1970 онд шоунд оролцож, жүжигчний гараагаа эхлүүлж байсан бөгөөд MBC-ийн "Country Diaries" (1980-2002) олон ангит кинонд 30 гаруйхан настай байсан ч далан настай ээжийн дүрийг бүтээснээрээ алдартай болсон байдаг. Мөн өнгөрсөн жил жүжигчин агсан Ким Сү Ми  "Мафитай гэрлэх нь" киноны нэг хэсэг болох "Гэр бүлийн алдар: Эргэж ирсэн" инээдмийн кинонд тоглож байсан нь түүний сүүлийн кино болжээ.