ВИДЕО: Бүх уулзалтдаа хоцорч ирдгээрээ алдартай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээлгэжээ

ВИДЕО: Бүх уулзалтдаа хоцорч ирдгээрээ алдартай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээлгэжээ

БРИКС-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний 16-р уулзалт Казань хотноо үргэлжилж байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан юм. 

Тэгвэл уулзалт болохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг нэлээд хүлээлгэсэн талаарх бичлэг цацагджээ. Сонирхуулахад, В.Путин нь олон улсын уулзалтуудад хоцорч ирдгээрээ алдартай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Монголд ирэхдээ ч угталтын үйл ажиллагаанд 20 минут хоцорч ирсэн байдаг.  

ВИДЕО:

Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр талууд хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн зохицуулалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл санааг баримталж, олон салбар дахь стратегийн иж бүрэн түшлэлийг өргөжүүлсээр байгаад баяртай байгаа илэрхийлжээ.