Анкара дахь Туркийн сансар судлалын Тусаш корпорацийн барилга руу зэвсэглэсэн гурван этгээд нисэх хүчний бааз, үйлдвэрийн гаднаас эхлэн халдлага үйлдэж төв байр руу нэвтрэх хэсэгт хүрсэн байна.
Тодруулбал Туркийн Дотоод хэргийн яамны тэргүүн Али Йерликая террорист халдлага үйлдсэнийг баталж, амиа алдагсдын болон шархадсан хүмүүсийн талаар мэдэгдэв. Уг халдлагын улмаас таван хүн нас барж, 22 хүн шархадсан. Таван хүний дөрөв нь нисэх хүчний баазын ажилтнууд, нэг нь таксины жолооч байсан бөгөөд гэмтэж шархадсан хүмүүсийн долоо нь батлан хамгаалах нисэх хүчний тусгай офицерууд байсан аж.
ВИДЕО:
‼️ BREAKING: A terrorist attack in #Turkey: three armed men tried to break into the building of the Turkish aerospace corporation Tusaş in Ankara, after which an armed clash occurred.
— NEXTA (@nexta_tv) October 23, 2024
The head of the Turkish Interior Ministry Ali Yerlikaya confirmed the fact of the terrorist… pic.twitter.com/uWpoR0jDqJ
Эх сурвалж: Nexta news