БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Куба, Серби, Бразилын ерөнхийлөгч  оролцох боломжгүй болжээ

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Куба, Серби, Бразилын ерөнхийлөгч оролцох боломжгүй болжээ

БРИКС-ийн XVI дахь дээд хэмжээний уулзалт өнөөдөр Казань хотод эхлэх аж. Уг уулзалтаар улс орны удирдагчид хамгийн хурц хямралуудыг хэлэлцдэг бөгөөд мөн БРИКС-ийн үйл ажиллагаанд шинээр улс орнуудыг нэгтгэх асуудлыг хөнддөг билээ.

Тодруулбал энэ удаагийн уулзалтад Куба, Серби, Бразилын Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Кубын  дулааны цахилгаан станцад осол гарч улс даяар тог тасарсан асуудлыг шийдээгүй байгаа тул Кубын Ерөнхийлөгч оролцох боломжгүй болжээ. Сербийн Ерөнхийлөгчийн хувьд "хуваарь дээрээ удаан төлөвлөсөн арга хэмжээнүүд" байгаа гэнэ. Харин Бразилын Ерөнхийлөгч эрүүл мэндийн шалтгаанаар уулзалтад оролцох боломжгүй болсон аж.

Эх сурвалж: Nexta tv

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө