Ихэнх улс орон хааны гэр бүл, төрийн тэргүүнийг мөнгөн тэмдэгтээ сийлдэг бол Португал улс алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн нэрэмжит 7 еврогийн зоос гаргажээ.
Өдгөө 39 настай Португалын домогт хөлбөмбөгчин Кристиано Роналдо шигшээ багийнхаа төлөө 130 гоол оруулж, "Евро 2016"-д Португалийг түүхэн ялалтад хүргэж, 2019 онд А Селекаогийн хамт УЕФА Үндэстний лигийн цомыг хүртсэн зэрэг улсынхаа хөлбөмбөгийн амжилтад томоохон үүрэг гүйцэтгэсэн тамирчин юм. Тэгвэл Португал Улс Роналдогийн карьерыг тэмдэглэх зорилгоор түүний нэрэмжит 7 еврогийн зоосыг 2024 оны есдүгээр сарын 19-ний өдөр гаргасан бөгөөд уг зоос нь тэдний бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын цамцны дугаараас анх санаа авч хийсэн аж.
Түүнчлэн Номхон далайн үнэт металлын шинжээч Дан Барретт, “Зоосны үнэ 7 еврогийн үнэ цэнээ давж, цуглуулагчид болон шүтэн бишрэгчдийн дунд "хит" болж, олдоц хязгаарлагдмал байгаа тул үнэ нь огцом өснө гэж таамаглаж байна. Кристиано Роналдо дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг тул CR7 Евро зоос нь цуглуулагчид болон шүтэн бишрэгчдийнхээ сонирхлыг ихээхэн татах төлөвтэй байна. Зоосны алтны агууламж болон Роналдогийн дэлхий даяарх дагагчдын тооноос харгалзан энэхүү зоос 150 мянган ам.доллар хүрч зарагдаж байгааг харж болно” гэсэн байна.
Эх сурвалж: Inside word football