ФОТО: Хойд солонгос Өмнөд солонгостой холбогддог автозам, төмөр замын бүх харилцаагаа бүрмөсөн тасалж, БНСУ-ыг "туйлын дайсагнасан улс" гэж тодорхойлжээ

ФОТО: Хойд солонгос Өмнөд солонгостой холбогддог автозам, төмөр замын бүх харилцаагаа бүрмөсөн тасалж, БНСУ-ыг "туйлын дайсагнасан улс" гэж тодорхойлжээ

Хойд солонгос /БНАСАУ/-ын тал  Өмнөд Солонгос /БНСУ/-тай хиллэдэг Кёнгуй, Дунхэгийн замуудаа мягмар гараг /2024.10.15/-т дэлбэлсэн хэрэг явдал болсон.

Учир нь хоёр солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрлэгддэг авто зам, төмөр замуудыг таслана гэдгээ Хойд солонгосын тал өмнө нь мэдэгдэж байсан байдаг. Иймд Өмнөд Солонгостой холбогддог авто замынхаа зарим хэсгийг Хойд солонгос ийнхүү дэлбэлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2024.10.17/ Хойд солонгосын тал Өмнөд Солонгостой холбогддог авто зам, төмөр замынхаа бүх харилцаагаа бүрмөсөн тасалсан байна. Харин "Өмнөд Солонгосыг туйлын дайсагнасан улс" гэж тодорхойлж, хоёр солонгосыг холбосон авто зам, төмөр замын харилцаагаа бүр мөсөн таслаж буй үйлдлээ, "БНАСАУ-ын үндсэн хуулийн шаардлагад үндэслэсэн" гэж Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC