ВИДЕО: "Чингис хаан" нисэх буудал хүртэлх тууш зам дээр ноцтой осол гарчээ

ВИДЕО: "Чингис хаан" нисэх буудал хүртэлх тууш зам дээр ноцтой осол гарчээ

Улаанбаатар хотоос "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэлх авто зам нь хурдны зам биш тууш зам гэдгийг албаны хүмүүс анхааруулж буй. Учир нь зарим иргэд тус автозамыг хурдны зам хэмээн андуурч хурдтай явсны улмаас осолд орох болсон. 

Тэгвэл өнөөдөр /2024.10.05/ "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэлх авто зам дээр ноцтой осол болсон дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тус бичлэгт, "цагаан өнгөтэй суудлын жижиг автомашин тууш замын эсрэг урсгалыг тусгаарласан хашлагыг мөргөн, давсан" байдал ажиглагдаж байна. Харин энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас албан ёсны мэдээллийг хийгээгүй байгаа бөгөөд осол юунаас болж гарсан нь тодорхойгүй байна. 

ВИДЕО: