ВИДЕО: Үл таних хоёр этгээд "хуурамч падаан"-аа О.Отгонтөгсөөр яриулж Үндэсний эв нэгдлийг эвдрэлцүүлэх ажлыг эртнээс төлөвлөсөн байж болзошгүй байна

ВИДЕО: Үл таних хоёр этгээд "хуурамч падаан"-аа О.Отгонтөгсөөр яриулж Үндэсний эв нэгдлийг эвдрэлцүүлэх ажлыг эртнээс төлөвлөсөн байж болзошгүй байна

Лайвчин О.Отгонтөгс нар "нэг ширхэг бродюр 40 юань" буюу 19 мянган төгрөг гэсэн "хуурамч падаан"-ыг Хятадад бичүүлж, монголчуудад худал мэдээ тараасан талаарх мэдээллийг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл “броюдр” нэрийдлээр Үндэсний эв нэгдлийг бусниулах, эвдрэлцүүлэх үйл ажиллагааг хэсэг бүлэг этгээдүүд эртнээс төлөвлөж, үүнийгээ facebook-т олон дагагчтай иргэнээр гүйцэлдүүлж байж болзошгүй байгаа баримтыг бид энэ удаа хөндөж байна. 

ВИДЕО: 

Үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Үндэсний эв нэгдлийг бусниулах, эвдрэлцүүлэх нь Эрүүгийн тухай хуулийн 19.9.1-д заасан хуулийн санкц. Тэгвэл 19 мянган төгрөгийн бродюр” гэх сэдэв нь монголчуудыг дотор нь эвдрэлцүүлэхээр эртнээс сэдсэн, гаднаас төлөвлөсөн ажиллагаа байж болзошгүй байгаа юм. Учир нь “Эрээн ороод 19 мянгаар аваад ирлээ”, “Тэнэгүүдээ би Эрээн яваагүй Табо”-оор захиалсан юм гэх иргэн О-ын яриад байгаа бродюрыг үл таних хоёр этгээд БНХАУ-ын Эрээн хотод байрлах “Да фен ши цай" гэх үйлдвэрээс есдүгээр сарын 23-ны очиж авсан байгаа юм. Ингэхдээ хамгийн хямдхан 55 юанийн үнэтэй бродюраас 216 ширхгийг худалдаж аваад 40 юаниар авсан гэх хуурамч падаан бичүүлээд гарсан байдаг.

Ингээд зогсохгүй тэд нэг ширхэг бродюрыг 40 юаниар авсан мэт харагдуулах 216 ширхэг бродюрын 4 сая 190 мянга 400 төгрөгийг дансаар шилжүүлж, зөрүү 3240 юанийг нь бэлнээр өгсөн байгаа юм. Ингээд үл таних хоёр этгээд нэг ширхгийг нь 40 юаниар бодсон 216 ширхэг бродюрын 4 сая 190 мянга 400 төгрөгийн дансны хуулга болоод 40 юанийн хуурамч падаанаа иргэн О-д дамжуулж, тэд Үндэсний эв нэгдлийг эвдрэлцүүлэх ажиллагаагаа эхлүүлсэн гэхэд болно. Энэ нь эдгээр иргэд “бродюр” гэх сэдвээр монголчуудыг дотор нь эвдрэлцүүлэхээр эртнээс төлөвлөснийг илтгэж буй юм. 

Үл таних хоёр этгээд нэг ширхэг нь 55 юанийн үнэтэй хамгийн хямдхан бродюрыг аваад 40 юанийн хуурамч падаан бичүүлж байгаагаа Хятадын иргэдэд тайлбарлахдаа, “том ажил амжуулна. Энэ хямдхан бродюруудыг Хөвсгөл, Орхон аймагт үзүүлэн байдлаар тавих байгаа” гэж ярьжээ. Харин өдгөө тус бродюрууд Дүнжингаравын зам дагуу үзүүлсэн байдлаар байрлаад байгаа нь үнэн. Өөр нэг зүйл нь үл таних хоёр этгээдийн ярьсан Хөвсгөл, Орхон аймаг нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон Хангайн бүсийн тойрог. Өдгөө НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй хүмүүсийн 30 орчим нь Х.Баттулгын зээ дүү, Талх чихэр, Мах импекс компанийнх нь захирлууд, мөн түүний холбоо, хамаарал бүхий хүмүүс байгаа нь нууц биш болоод байгаа.

Анхнаасаа иргэн О энэхүү бродюруудыг өөрөө очиж аваагүй гэдэг нь үүний тайлбараар нотлогддог. Тэрбээр өөрөө авчирлаа гэж тайлбарлах атлаа сүүлдээ би эрээн яваагүй гэдгээ ч хэлж “Табо”-оор захиалсан юмаа гэдэг. Гэтэл тэрбээр Эрээн ч яваагүй, өөрөө ч аваагүй байгаа юм. Хамгийн хямд 55 юанийн бродюр аваад 40 юаниар авсан гэх хуурамч падааныг ярьж ердөө тэдний гар хөл, дамжуулагч нь болжээ. 

-ТЭД ХЭН БАЙВ-

“Табо”-оор захиалсан барааг хоёр үл таних хоёр этгээд Эрээнд очиж авахгүй нь ойлгомжтой. Тэгвэл “40 юанийн хуурамч падаан” бичүүлээд “19 мянгын бродюр” хэмээн монголчуудад худал мэдээллийг цацуулсан хоёр иргэн 06-88 ДГ. улсын дугаартай тээврийн хэрэгслийн З.Цолмон захиралтай "Г" гэх компаниар тээврээ хийлгэж, гаальд “хавтан чулуу” гэж мэдүүлээд 4 сая гаруй төгрөгийн татвар төлсөн байна. Харин тэдний тээврийг хийсэн "Г" компани Дүнжингаравын орчимд 216 ширхэг бродюрыг иргэн О-д хүлээлгэж өгөөд ажлаа дуусгасан байдаг.

Үл таних хоёр этгээдийг авсан бродюрыг тээвэрлэсэн компанийн эзэн ч тухайн 216 ширхэг бродюрыг иргэн О-ынх биш гэдгийг нотолж байгаа юм. Харин хэн гэж хоёр этгээд Эрээн хотод очиж хамгийн хямд 55 юанийн үнэтэй бродюрыг аваад 40 юань гэж хуурамч падаан бичүүлэв. Тэдний зорилго монголчуудыг эвдрэлцүүлэх байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага олж тогтоох ёстой гэдгийг энд цохион тэмдэглэж байна.