ВИДЕО: Лайвчин О.Отгонтөгс "нэг ширхэг бродюр 40 юань" буюу 19 мянган төгрөг гэсэн "хуурамч падаан"-ыг Хятадад бичүүлж ирээд монголчуудад худал мэдээ тараажээ /БАРИМТ/

ВИДЕО: Лайвчин О.Отгонтөгс "нэг ширхэг бродюр 40 юань" буюу 19 мянган төгрөг гэсэн "хуурамч падаан"-ыг Хятадад бичүүлж ирээд монголчуудад худал мэдээ тараажээ /БАРИМТ/

Улаанбаатар хотын 162 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй энэ өдрүүдэд НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зарим хүмүүс "хямдхан бродюрыг хэт өндөр үнээр нийлүүлж, дарга нар мөнгө идэж байна" гэх шүүмжлэлийг гаргах болсон. 

Тухайлбал,  О.Отгонтөгс гэх иргэн олон нийтийн сүлжээнд "нэг ширхгийг нь 40 юань буюу 19 мянган төгрөгөөр худалдаалж буй бродюрыг манай дарга нар 178 мянган төгрөгөөр нийлүүлжээ" гэх утга бүхий мэдээллийг хийсэн. Иймд зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд БНХАУ-ын Эрээн хотод очиж, бродюрын үнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж эхлээд байна.

ВИДЕО-1: 

Харин isee.mn сайтын редакцын сэтгүүлчид Эрээн хотод бродюр ямар үнээр худалдаалж буйг сурвалжилж явах үеэрээ О.Отгонтөгст бродюр худалдсан Хятадын иргэнтэй санамсаргүйгээр таарч, түүнээс баримт мэдээллүүдийг нь авч дуусаад байна. 

Тодруулбал,  О.Отгонтөгс нар нь Эрээн хотод үйл ажиллагаа эрхэлдэг БНХАУ-ын иргэнээс бродюр худалдаалж авахдаа "бодит үнэтэй нэг падаан, мөн 40 юаниар худалдсан гэх хуурамч падаан" гээд хоёр падаан бичүүлж, улмаар төлбөрөө Хаан банкны дансаар болоод бэлэн мөнгөөр төлсөн байна. Тэд 40 юань гэсэн хуурамч падаан бичүүлэхдээ, "Бид том ажил амжуулах гээд байгаа юм" хэмээн тайлбарлаж байжээ. 

Ингээд О.Отгонтөгс нь Улаанбаатар хотод ирээд "нэг ширхэг бродюрыг 40 юань буюу 19 мянган төгрөгөөр худалдаж авлаа" хэмээн хуурамч падаанаа олон нийтэд харуулж, илт худал мэдээллийг түгээжээ. 

Мөн манай сурвалжлах багийг БНХАУ-ын Эрээн хотод ажиллах үеэр О.Отгонтөгсийн тавиул байж болзошгүй иргэн манай сэтгүүлчдийн дүрс бичлэгийг нууцаар хийж, мөн О.Отгонтөгст isee.mn сайтын сурвалжлах баг үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна, "хуурамч падааны баримт ил болох" нь гэх мэдээллийг ч дамжуулсан байж болзошгүй байна. 

ВИДЕО-2: