Е.Пригожины улс төрийн стратегич М.Шугалей, орчуулагч С.Суэйфан нарыг "орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон" Чад улс баривчилжээ

Е.Пригожины улс төрийн стратегич М.Шугалей, орчуулагч С.Суэйфан нарыг "орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон" Чад улс баривчилжээ

Оросын хөлсний цэрэг, тролл армийг үүсгэн байгуулагч Вагнер группийн эзэн гэгдэж байсан Е.Пригожинд ажиллаж байсан улс төрийн стратегич гэх М.Шугалей, орчуулагч С.Суэйфан нарыг энэ сарын 19 /2024.09.19/-нөөс хойш Чад улсын нийслэл хотын нисэх онгоцны буудалд саатуулан, хорьж эхэлжээ. 

Учир нь М.Шугалей, С.Суэйфан нар 2019 оны тавдугаар сараас 2020 оны арванхоёрдугаар сарыг хүртэл Ливийн шоронд хоригдож байсан тул Чад улсын эрх баригчид тэднийг орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж сэжиглэж байгаа аж. Харин Чад дахь Оросын элчин сайдын яам тус улсын эрх баригчидтай холбогдож, оросуудыг нисэх онгоцны буудалд саатуулсан нөхцөл байдлын талаар тодруулж байна гэж ОХУ-ын төрийн мэдлийн зарим хэвлэл мэдээлжээ. 

Эх сурвалж: Varlamov news